Шинзо Абэгийн төрийн оршуулгын ёслол есдүгээр сарын 27-нд болно
2022-09-12 16:04:15
Share
Share this with Close
youtube WeChat

Киодо Ньюс агентлагийн мэдээлснээр, Ниппон Будокан Ерөнхий сайд агсан Шинзо Абэгийн төрийн оршуулгыг есдүгээр сарын 27-нд хийх бөгөөд харуулын ажил хамгийн өндөр түвшинд байх төлөвтэй байна.

Мэдээллийн дагуу 1967 онд Ерөнхий сайд агсан Шигэрү Ёшидагийн оршуулгын ёслол энд болж, хамгаалалтын ажилд 8000 орчим цагдаа ажилласан аж. Сүүлийн хагас зууны турш террорист халдлага гэхчилэн аюулгүй байдлын эрсдэл маш их өөрчлөгдсөн тул Шинзо Абэгийн буудлагын хэргээс сургамж авч, аюулгүй байдлын ажлыг хариуцах Токио хотын Цагдаагийн газар идэвхтэй бэлтгэл хийж байгаа юм.
Дээд тал нь 6000 орчим хүн оролцоно гэж Японы засгийн газар төсөөлж байгаа ч оршуулгын ёслолд оролцогчийн ач холбогдол зэргээс хамааран хамгааллын төлөвлөгөө өөрчлөгдөх магадлалтай.

Одоогийн байдлаар, Шинзо Абэгийн оршуулгын ёслолд ойролцоогоор 1.66 тэрбум иен зарцуулах төлөвтэй бөгөөд тэр дундаас гадаадын улс төрчдийн хүлээн авалтын зардал нь 600 сая иен хүрэх юм байна.