Амралтын гурав хоногт 66 сая 957 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байна
2022-09-12 22:55:48
Share
Share this with Close
youtube WeChat

Намрын дунд сарын баярын сүүлчийн өдөр өнөөдөр тохиож байна. Намрын дунд сарын баярын амралт буюу есдүгээр сарын 10-12 хүртлэх гурав хоногт бүх Хятадын хэмжээнд нийт 66 сая 957 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. 

Төмөр замын хувьд, өнөөдөр бүх Хятадын хэмжээнд нийтдээ 6.25 сая зорчигч тээвэрлэх төлөвтэй байна. Зорчигчийн урсгалыг голчлон гэр бүлийн аялал, гэртээ харих оюутнууд, ажил руугаа буцаж буй хүмүүс бүрдүүлж, эхний болон эцсийн өдөрт зорчигч төвлөрсөн онцлогтой байна. 

Авто замын хувьд, бүх Хятадын авто замын сүлжээний үйл ажиллагаа ерөнхийдөө тэнцвэртэй тогтвортой байж, зарим том, дунд хотуудын ойр орчмын замууд өнөөдрийн 16:00 цагаас эхлэн түгжрэх хандлагатай болсон байна. 

Усан замын хувьд, өнөөдөр бүх Хятадын усан замууд баярын үеийн зорчигчдын урсгалын оргил үеийг угтан авч, давхардсан тоогоор нийт 600 мянган зорчигч тээвэрлэх төлөвтэй байна.