Ши Жиньпин Казахстан, Узбекистанд айлчлал хийнэ
2022-09-12 16:20:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ: Ши Жиньпин дарга есдүгээр  сарын 14-16-ны өдрүүдэд Самаркандад болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 22-р хуралдаанд оролцох бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев нарын урилгаар энэ хоёр улсад төрийн айлчлал хийнэ гэжээ.