НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулган өндөрлөв
2022-09-13 16:47:47
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76-р чуулганы хаалтын хурал есдүгээр сарын 12-нд боллоо. Чуулганы Ерөнхийлөгч Абдулла Шахид үг хэлж, Унгарын дипломатч Чаба Клёх тангараг өргөж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулганы Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авчээ.

Хаалтын арга хэмжээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр Чаба Клёх Ерөнхий ассамблейн ерөнхийлөгчийн албан тушаалыг үүрэглэхдээ хийх бодлогын ажлуудаа танилцуулав. Тухайлбал, НҮБ-ын дүрмийн үндсэн зарчмуудыг хамгаалах, тогтвортой өөрчлөлтөд чухал ахиц дэвшил гаргах, цогц бөгөөд системтэй шийдлийг эрэлхийлэх, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргахад чиглэх, эв нэгдлийг бэхжүүлэх зорилтууд тусгажээ. Гишүүн орнуудын харилцааны гүүрийг бий болгож, Ерөнхий ассамблейн ажлыг илүү нөлөөтэй болгохын төлөө шаргуу ажиллана гэж Чаба Клёх тэмдэглэжээ.