ГХЯ: Айлчлал нь Хятадын төрийн тэргүүний хийж буй хамгийн чухал дипломат үйл ажиллагаа юм
2022-09-13 19:18:14
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 13-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр дарга Ши Жиньпин Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын дээд хэмжээний уулзалтад оролцох ба Казахстан, Узбекистанд хийх айлчлалын талаар танилцуулав.

Тэрээр хэлэхдээ, энэхүү айлчлал нь Хятадын Коммунист Намын 20 дугаар их хурлын өмнөхөн Хятадын талаас хийж буй төрийн тэргүүний хамгийн чухал дипломат үйл ажиллагаа байж, Хятад улс ШХАБ болон Хятад, Казахстаны харилцаа, Хятад, Узбекистаны харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгааг бүрэн харуулж байна гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Олон улсын байдал гүнзгий өөрчлөгдөж, цар тахал удаа дараа дэгдэж байгаа нөхцөлд, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг сахин хамгаалах болон бүх улс орны хөгжил цэцэглэлтийг ахиулахад Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гүйцэтгэж буй үүрэг улам бүр нэмэгдсээр байна. Удахгүй болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпин дарга оролцогч бусад орны удирдагчдын хамт ШХАБ-ын хүрээн дэх бүх талын хамтын ажиллагаа, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлууд зэргийн эргэн тойронд санал бодлоо гүнзгий солилцож, улмаар хамтын ажиллагааны шинэ нийтлэг ойлголтоо төвлөрүүлж, хамтын ажиллагааны шинэ түүхэн хуудсыг бичих болно. ШХАБ үргэлжлүүлэн "Шанхайн үзэл санаа"-г дэлгэрүүлж, анхны хүсэл эрмэлзэлдээ үнэнч байж, цөхрөшгүй урагш ахиж, гурав дахь арван жилийн хөгжлийн шинэ замд илүү их амжилт гаргаж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван хөгжлийн их үйлсэд улам их хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэж байна гэжээ.