Казахстан улс Ши Жиньпинийг "Алтан бүргэд" одонгоор шагнав
2022-09-14 20:42:03
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Нур Султан хотноо тухайн бүсийн цагаар есдүгээр сарын 14-нд Казахстаны Ерөнхийлөгч К.Токаеваас "Алтан бүргэд" одон гардлаа. Одон гардуулах ёслол Ерөнхийлөгчийн ордонд болжээ. 

"Алтын Кыран" буюу "Алтан Бүргэд" гэх уг одон нь Казахстан улсын төрийн дээд шагнал бөгөөд тус улсын бүтээн байгуулалтад чухал хувь нэмэр оруулсан зүтгэлтнүүд болон найрсаг харилцаанд онцгой үүрэг гүйцэтгэсэн гадаадын төрийн тэргүүнүүдийг шагнадаг уламжлалтай.