НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулган нээгдэв
2022-09-14 13:26:28
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд энэ сарын 13-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77-р чуулган нээгджээ. Цар тахал дэгдсэнээс хойш анх удаагаа танхимаар цугласан нь энэ юм. 

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш чуулганы нээлтийн үеэр хэлэхдээ, дэлхий нийт ээдрээ будлиантай нөхцөл байдал дор байгаа учраас энх тайван, хүний эрх, тогтвортой хөгжлийг дэмжихэд маш олон хүндрэл тулгараад байна. Мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, эрх тэгш бус байдал, өлсгөлөн, хагалан бутаргалт, үл итгэлцэл зэрэг нь биднийг  "зайлшгүй эв нэгдэлтэй байхад" хүргэсэн гэжээ. 

НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы Ерөнхийлөгч  Чаба Кричийн дурдсан  "Эв нэгдэл, тогтвортой хөгжил, шинжлэх  ухаанч байдлыг НҮБ-ын Ерөнхий ассамблейн үйл ажиллагаанд  чиглүүлэх" санаачилгыг Антонио Гутерреш  сайшаасан байна. 

Чаба Крич хэлэхдээ, "Бид хүн төрөлхтний хамгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хүртээмжтэй, цахим орчинд тулгуурлан үр дүнтэй олон талт үзлийг баримтлан хамтран ажиллах ёстой” гэжээ.