Ши Жиньпины айлчлалыг дээд зэргээр үнэлж байна
2022-09-15 16:05:12
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ сарын 14-нд Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийлээ. Айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, Хятад, Казахстаны бүх талын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна. Хоёр тал мөн хамтарсан мэдэгдэл гаргажээ.

Тус мэдэгдэлд, "Хятад улсын дарга Ши Жиньпиний айлчлал Казахстан Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр болж буй нь чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны хамтын хөгжил цэцэглэлтэд шинэ түлхэц өгөх болно. Хоёр талын хүчин чармайлтаар Казахстан, Хятадын харилцаа шинэ "алт шиг 30 жил"-ийг эхлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. 

Казахстаны Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн судлаач Ерсултан Зансетов хэлэхдээ, "Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Казахстан, Хятадын харилцаа эрчимтэй хөгжиж, хоёр орны хамтын ажиллагаа үлгэр жишээ болж, хоёр тал олон улсын тавцанд харилцан бие биенээ дэмжиж ирсэн юм. Ши Жиньпин даргын энэ удаагийн айлчлал нь Казахстан, Хятадын харилцааг хөгжүүлэхэд Хятад улс ихээхэн анхаарал хандуулж буйг нотолж байна" гэв.

Казахстаны Ардын намын дарга Еермохаммад Ерцбаев Казахстан, Хятадын хамтын ажиллагаа Казахстаны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байна гэж үзсэн байна. Цаашид ч Казахстан, Хятад хоёр орны худалдаа сайн хандлагаа хадгалж, хоёр орны хамтарсан үйлдвэрлэл, орчин үеийн хамтарсан үйлдвэр байгуулах хамтын ажиллагаа цаашид шинэ амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна.

"Казах Правда" сонины эрхлэгч Кихан Камзабекули, Ши Жиньпин даргын аюулгүй байдлын асуудлаар дэвшүүлсэн саналтай санал нэгдэж байгаа бөгөөд тухайн санал нь талуудын аюулгүй байдлыг сахиулахын зэрэгцээ, хамтын хөгжилд хүрч, хүн төрөлхтний хамтын нийгэмлэгийн хөгжлийг ахиулахад түлхэц болно гэж үзэж байна.