Хятад улс хүн байгаль эв зохицолтой нийгэм байгуулж байна
2022-09-15 16:27:07
Share
Share this with Close
youtube WeChat

Агаарын чанарын албаны тайлангаас үзэхэд, 2021 онд Хятадын орон нутгийн төв болсон хотуудын нарийн ширхэгт тоосонцрын дундаж агууламж (PM2.5) 2015 онтой харьцуулахад 34.8 хувиар буурсан байна. Мөн газрын хөрсний элэгдлийн эрсдэлийг үр дүнтэй хянаж, гаднын хог хаягдлыг хилээр нэвтрүүлэхийг бүрэн хориглож, хатуу хог хаягдлыг хилээр нэвтрүүлэхгүй байх зорилтыг амжилттай биелүүлсэн бөгөөд байгалийн хамгаалалттай газрын эзлэх талбай нь үндэсний нутаг дэвсгэрийн 18 хувийг эзлэн, ховор, ховордсон 300 гаруй төрлийн зэрлэг ан амьтан, ургамлын тоо тогтвортой нэмэгдсэн зэрэг нь хүн байгаль эв зохицолтой байгаагийн илрэл юм.

Ногоон болон нүүрстөрөгч багатай хөгжлийн хувьд, сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын нүүрсхүчлийн хийн ялгарал 34.4 хувиар буурч, нийт эрчим хүчний хэрэглээнд нүүрсний эзлэх хувь 68.5-иас 56.0 хувь болон буурсан байна. Сэргээгдэх эрчим хүчний хөгжил, ашиглалтын цар хүрээ, шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэл, борлуулалт нь дэлхийд тэргүүнд бичигдсэн байна.