Ши Жиньпин Шавкат Мирзиёевтэй хэлэлцээ хийжээ
2022-09-15 18:40:28
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын дарга Ши Жиньпин Узбекистаны Самарканд төрийн зочид буудалд Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёевтэй энэ сарын 15-нд хэлэлцээ хийв. Хятад Узбекистаны харилцааны урт хугацааны хөгжил болон хоёр орны ард түмний ирээдүйн сайн сайханд анхаарал хандуулан, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, найрамдал, түншлэлийн харилцаагаа бэхжүүлж, хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахаар чармайх болно гэж хоёр орны төрийн тэргүүн мэдэгдсэн байна.

Шавкат Мирзиёев Ши Жиньпинд зориулан өргөн их угтах ёслол үйлдэн дараа нь хэлэлцээ хийсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Узбекистан дипломат харилцаа тогтоосон 30 жилийн турш, харилцан хүндэтгэж, найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай хамтдаа хожиж, стратегийн харилцан итгэлцлээ тасралтгүй гүнзгийрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн, Хятад Узбекистаны харилцааг тал бүрийн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэж, хоёр орны хамтын хөгжилд хүчирхэг их хөдөлгөгч хүчээр хангасан байна. Узбекистаны сайн найз, сайн түнш, сайн ах дүү болсны хувьд Хятадын тал Узбекистаны өөрийн орны сонгосон хөгжлийн замаар замнахыг эрс дэмжиж, Узбекистаны улс орны тусгаар тогтнол, бүрэн эрх, аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжиж, тус улсын дотоод хэрэгт гаднын хүчин ямарваа хэлбэрээр хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэх болно гэжээ.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятадын тал Узбекистаны талтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, гаднын хүчний бүдүүлэг оролцоог эрс эсэргүүцэж, өөр өөрийн орны тогтвортой байдлыг хамгаалж, бүс нутгийн аюулгүй байдал ашиг сонирхлыг эрс хамгаалах болно. Узбекистаны тал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгааг Хятадын тал сайшааж байгаа бөгөөд Узбекистаны талтай хамтаар тус байгууллагын хөгжил дэвшлийн төлөө чармайх болно гэжээ.

Шавкат Мирзиёев хэлэхдээ, Ши Жиньпин даргын айлчлал Узбекистан Хятадын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой, Узбекистан Хятадын стратегийн түншийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тохиож байна. Энэ айлчлал хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн, ирээдүйн хамтын ажиллагааг төлөвлөн, Узбекистан Хятадын их бүрэн стратегийн түншийн харилцааг шат ахиулж, амьжиргааны хүчин сэлбэж, шинэ хуудас бичигдэнэ гэдэгт итгэж байна гэжээ. Хятад улс бол Узбекистаны найдвартай найз, иж бүрэн стратегийн түнш, Узбекистан Хятадын харилцаа нь харилцан хүндэтгэж, найрсаг хөршийн найрамдалт харилцаагаа хөгжүүлж, харилцан ашигтай харилцан хөнгөлөлт үзүүлсэн харилцааг харуулж байна. Узбекистаны хөгжил, цар тахлын эсрэг тэмцэлд нандин тусламж үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Узбекистаны тал "Нэг Хятад"-ын зарчмыг тууштай баримталж, Тайвань, Шиньжян зэрэг Хятадын үндсэн ашиг сонирхлын асуудлаарх Хятадын байр суурийг тууштай дэмжих болно. Узбекистан хэзээд Хятад улсын итгэлтэй сайн хөрш, сайн найз, сайн түнш байх болно гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар бас “БНХАУ болон БНУУ-ын хамтарсан мэдэгдэл” нийтэлсэн байна. Хоёр орны холбогдох салбар хөдөө аж ахуй, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, соёл, орон нутаг, хэвлэл мэдээлэл зэрэг салбарт хамтын ажиллагааны олон баримт бичиг үсэглэсэн байна.