Хятад улсын аж үйлдвэр сэргэсээр байна
2022-09-16 11:24:54
Share
Share this with Close
youtube WeChat

2022 он гарснаас хойш цар тахлын эрсдэлийг зохицуулж, Хятад улсын олон яам хороо, орон нутгийн захиргаанд аж үйлдвэрийн эрхлэлт, эрэлт хангамжийг батлахыг хичээснээр аж үйлдвэрийн эдийн засаг тогтворжсон байна. Оны эхний долоон сард жилийн орлого нь 20 сая юаниас дээш аж үйлдвэрүүдийн нэмүү өртөг өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 хувиар өсөж, үйлдвэрлэл болон эрэлт хангамжийн гинжин хэлхээ шуурхай сэргэсэн тухай Хятадын Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яамны дэд сайд Шинь Гүөбинь есдүгээр сарын 15-нд мэдэгдлээ.

Түүнчлэн тус яамны Төлөвлөлтийн газрын дарга Ван Вэйгийн танилцуулснаар, сүүлийн жил Хятад улс боловсруулах салбар дахь гадаад хөрөнгө оруулалтын том чухал төсөлд үзүүлэх үйлчилгээний баталгаа болон дэмжлэгээ тасралтгүй нэмэгдүүлжээ. Бүрэн бус бүртгэлийн дагуу, боловсруулах салбар дахь 1 тэрбум ам доллараас дээш хөрөнгө оруулалттай төсөл 60-д дөхөж, электрон мэдээ мэдээлэл, химийн аж үйлдвэр, эрчим хүч, авто машин зэрэг гол салбаруудыг хамарчээ.

Д.Хүчитбаатар