Америкаас Украинд дахин 600 сая долларын цэргийн тусламж үзүүлнэ
2022-09-16 15:39:47
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд дахиад цэргийн тусламж үзүүлэхийн тулд Ерөнхийлөгчийн санхүүжилтийн эрх мэдлийг ашиглаж 600 сая доллар гаргах болсон тухай Ройтерс агентлаг Цагаан ордны мэдээллээс иш татан мэдээлжээ.

АНУ-ын ерөнхийлөгч цэргийн нөөцийн сангаас зэвсэг, техник илүү эрхээр авах боломж байдаг ажээ. Санамж бичигт цэргийн тусламжийн бодит агуулгын талаар дэлгэрэнгүй дурдаагүй ч эх сурвалжийн мэдээлснээр тусламжид сум, дэвшилтэт пуужингийн систем зэрэг багтсан байна. 

Орос Украины мөргөлдөөн дэгдсэнээс хойш, АНУ-ын засгийн газар Украинд 15 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлээд байгаа юм.