Баатруудын шарилыг эх орондоо авчирлаа
2022-09-16 15:33:19
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Ардын сайн дурын армийн үрэгдсэн баатруудын шарилыг хүлээлгэн өгөх ес дэх удаагийн арга хэмжээ есдүгээр сарын 16-ны үдээс өмнө БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудалд болж, Хятадын Цэргээс халагдагчдын хэрэг эрхлэх яамны байнгын орлогч сайд Чан Жэнгөү тэргүүтэй Хятадын талын төлөөлөгчид, БНСУ-ын Гадаад харилцааны яамны дэд сайд Лее До Хоон болон тус орны батлан хамгаалах яамны албан тушаалтнууд арга хэмжээнд байлцжээ.

Хятадын АЧА-ийн Агаарын цэргийн Юнь-20 нисэх онгоц үрэгдсэн баатруудаа тоссон бол эх орны агаарын хилд орж ирсний дараа байлдааны J-20 онгоцнууд хамгаалан нисэж, хүндэтгэл үзүүлэв.

БНХАУ, БНСУ-ын удирдагчдын 2013 оны чухал нийтлэг ойлголтын дагуу, 2014 оноос БНСУ-ын тал жил болгон тус оронд үрэгдсэн Хятадын Ардын сайн дурын армийн баатруудын шарил, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг эх оронд нь хүлээлгэн өгч ирсэн юм.

Д.Хүчитбаатар