Оросын бизнесийн төлөөлөгчид Иранд очлоо
2022-09-19 10:07:51
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын томоохон компанийн удирдлагуудаас бүрдсэн бизнесийн баг Ираны нийслэл Тегеранд очсон байна. Төлөвлөсөн ёсоор энэ сарын 19-нөөс Оросын бизнесийн төлөөлөгчид Ираны талтай 750 гаруй ажил хэргийн уулзалтад оролцох юм байна. Тегераны Худалдааны тэнхимээс зохион байгуулсан тус арга хэмжээний үеэр Ираны гишүүн компаниуд хүнсний бүтээгдэхүүн, үр тарианы худалдаа, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм, эм бэлдмэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шил, болор, металлын үйлдвэрлэл, харилцаа холбоо, радио систем, эрчим хүч зэрэг салбарын ажил хэрэгч уулзалт хэлэлцээ хийнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиситай уулзахдаа Оросын тал бизнесийн томоохон төлөөлөгчдөө Иранд илгээнэ гэдгээ мэдэгдэж байсан юм.