Үндэсний ачаа тээвэрлэлт эрчимтэй хөгжиж байна
2022-09-19 14:06:27
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 18-ны байдлаар, Хятад улсын ложистикын салбар эмх цэгцтэй ажиллаж, үндэсний төмөр замаар тээвэрлэсэн ачаа өмнөх сарынхаас 2.06 хувиар өссөн байна.

Төрийн зөвлөлийн Ложистикийн баталгаа, хэвийн үйл ажиллагаа хариуцсан ажлын хэсгийн албаны хяналт шалгалтын ерөнхий тоо баримтаас харахад, үндэсний төмөр замын ачаа тээвэр хурдтай ажиллаж, нийт 11.221 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 2.06 хувиар өсөн нэмэгджээ. Харин үндэсний хурдны авто замын ачаа тээвэрлэлт 6 сая 901 мянга 300 тоннд хүрсэн нь өмнөх сараас 9.19 хувиар буурсан бол, хяналт шалгалттай боомтууд нь 32 сая 94 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сараас 2.1 хувиар буурчээ. Харин чингэлэг тээвэрлэлтийн хэмжээ 818 мянгад хүрч, өмнөх сараас 1.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн иргэний агаарын тээвэр 656 удаагийн нислэг үйлдсэн нь өмнөх сарынхаас 14.2 хувиар буурчээ. Буухиа шуудангийн хураамжийн нийт хэмжээ 307 сая ширхэгт болсон нь сарын өмнөхөөс 1.6 хувиар буурсан бол, илгээмжийн хэмжээ 313 сая ширхэгт хүрсэн нь өмнөх сарынхаас 0.3 хувь өссөн үзүүлэлт юм.