Хятад-Ази Европын 7-р удаагийн үзэсгэлэн яармагт баяр хүргэв
2022-09-19 19:09:21
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 19-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Хятад-Ази Европын 7-р удаагийн үзэсгэлэн яармагт баярын захидал илгээв.

Ши Жиньпин цохон тэмдэглэхдээ: Ази Европын эх хуурай амьжиргааны хүч, боломжоор дүүрэн бөгөөд “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах олон улсын хамтын ажиллагааны чухал бүс юм. Сүүлийн жилүүдэд Хятадын Шиньжян бүс нутгийн газар зүйн байршлын давуу талаа гүйцэд ашиглан торгоны замын эдийн засгийн чухал бүсийн бүтээн байгуулалтыг идэвхтэй урагш ахиулж, Хятад улс хийгээд Ази Европын бүс нутгийн орнууд хоорондын дэд бүтцийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг нэмэгдүүлж, эерэг үр бүтэмжид хүрсэн юм гэв.

Ши Жиньпин онцлохдоо: Улс орнуудын хамт Хятад-Ази Европын үзэсгэлэн яармагаар индэр болгож, энх тайван хамтын ажиллагаа, нээлттэй багтаамжтай, харилцан суралцах, харилцан ашигтай хамтаар амжилтад хүрэх торгоны замын үзэл баримтлалыг хөгжүүлж, өндөр стандартын, тогтвортой, иргэдийн амьдралд өгөөжтэй байлгаж, Ази Европын хамтын ажиллагааны салбарыг тасралтгүй өргөжүүлэн, Ази Европын хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна гэв.

Хятад-Ази Европын 7-р удаагийн үзэсгэлэн яармаг мөн өдөр Шиньжяны Үрэмч хотод нээлтээ хийв.