Хятад улс илүү нээлттэй бодлого баримтална
2022-09-20 17:31:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин энэ сарын 20-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, "Хятад улс цаашид үүд хаалгаа хаах биш харин ч илүү нээлттэй байлгах болно" гэжээ.

Саяхан Хятадын үндэсний статистикийн газраас ХКН-ын 18-р хурлаас хойших Хятадын нийгэм эдийн засгийн амжилт ололтын тухай цуврал тайланг нийтэлсэн юм. Тэдгээрээс харахад, 2013-2021 онд Хятадын ДНБ жилд дунджаар 6.6 хувиар өссөн нь мөн хугацааны дэлхийн дундаж өсөлт /2.6 хувь/, хөгжиж буй эдийн засгийн өсөлт /3.7 хувь/-өөс ч өндөр гарсан юм. Үүнтэй холбогдуулан тэрээр хэлэхдээ, 2021 онд Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн 18.5 хувийг эзэлж, 2012 оныхоос 7.2 нэгжээр нэмэгджээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Хятад улсын дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмэр 30 хувьд хүрч, дэлхийд тэргүүлж байна. Хятад улс нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг тогтворжуулагч, хөдөлгөгч хүч гэдгийг энэ нь бүрэн харуулж буй үзүүлэлт юм гэжээ.