Бразил туйлын судалгаанд зориулан онгоц бүтээж байна
2022-09-20 17:00:21
Share
Share this with Close
youtube WeChat

Бразилийн тэнгисийн арми Антарктидын судалгааны шинэ хөлөг онгоц бүтээх гэрээнд албан ёсоор гарын зурсан тухай тус улсын мэдээллийн агентлаг энэ сарын 19-нд мэдээлснийг Синьхуа агентлаг уламжиллаа.

Эх сурвалжаас үзвэл, шинжлэх ухааны судалгааны зориулалттай шинэ хөлөг онгоцыг Бразилийн зүүн өмнөд хэсэгт орших Эспирито-Санто мужийн Журонг-Ара Круз усан онгоцны үйлдвэрт үйлдвэрлэж, бэлэн болсных нь дараа "Али Лонгзел" нэртэй судалгааны хөлөг онгоцыг орлуулан судалгаанд ашиглах аж.

Судалгааны зориулалттай хөлөг онгоц нь жил бүрийн аравдугаар сараас ирэх оны дөрөвдүгээр сарын хооронд ажилладаг бөгөөд Антарктидын Кинг Жорж арал дээр байрлах Бразилийн командлагч Ферразын шинжлэх ухааны судалгааны станцад ачаа тээвэрлэх, энэ хугацаанд тэнгисийн судалгаа хийх үүрэгтэй. Бразил улс 20-р зууны 80-аад онд Антарктидын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг.