Хятадын логистикийн баталгаа хангагдав
2022-09-20 11:31:04
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ачаа тээврийн ложистик хэвийн тогтмол ажиллаж, тус улсын хурдны замаар 7 сая 689 мянган 900 хүнд даацын машин нэвтэрсэн нь өмнөх сарынхаас 11,43 хувиар өссөн тухай өчигдөр мэдээллээ.

Хятадын Төрийн зөвлөлийн Ложистикийн баталгаа, хэвийн үйл ажиллагаа хариуцсан удирдах комиссын хяналт шалгалт, дүн шинжилгээний тоо баримтаас үзэхэд, есдүгээр сарын 19-ний өдөр, үндэсний төмөр замын ачаа тээвэр үргэлжлэн өндөр түвшинд ажиллаж, 11 сая 125 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 0.86 хувиар буурсан үзүүлэлт юм. Хятадын хурдны замаар 7 сая 689 мянга 900 ширхэг ачааны тээврийн хэрэгсэл зорчсон нь өмнөх сарынхаас 11.43 хувиар нэмэгджээ. Хяналтад байгаа боомтуудаар 33.213 сая тонн ачаа тээвэрлэж, чингэлэг тээвэрлэлт 846,000 стандарт чингэлэг буюу сарын өмнөхөөс 3.4 хувиар өссөн байна.