Америкчууд уугуул иргэдээ "хордуулж" байгааг шүүмжлэв
2022-09-21 11:13:10
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 51-р чуулганы үеэр хортой хог хаягдлын тухай асуудал хэлэлцэхэд, Хятадын төлөөлөгч үг хэлсэн бөгөөд уугуул иргэдийнхээ эрхийг хамгаалах талаар нухацтай арга хэмжээ авахыг АНУ-аас шаарджээ.

Уг төлөөлөгч хэлсэн үгэндээ, "Хятад улс бол мөнгөн усны бохирдолд хамгийн их өртөж байгаа орнуудын нэг юм. 2016 оны дөрөвдүгээр сард БХАТИХ-ын Байнгын хороо “Минаматагийн конвенц”-д нэгдэн орохыг зөвшөөрсөн нь тус улсын мөнгөн усны бохирдол, тархалтаас урьдчилан сэргийлэх зориг төгс шийдвэрийг нотолсон юм. 2021 оны 12-р сард БНХАУ “Минаматагийн конвенц”-ын Нарийн бичгийн дарга нарын газарт анхны тайлангаа албан ёсоор хүргүүлж, хийсэн ажлынхаа үр дүнг олон улсын хамтын нийгэмлэгт мэдээлсэн байна. Конвенцийн шаардлагыг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс холбогдох үйлдвэрүүдэд мөнгөн усны хэрэглээг зогсоосон. Түүнчлэн мөнгөн усны бохирдлын асуудалд үнэхээр анхаарал хандуулах шаардлагатайг холбогдох талуудад уриалж, “Минаматагийн конвенц”-ын гишүүнийхээ үүргийг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэн" гэжээ.

Хятадын төлөөлөгч цааш хэлэхдээ, АНУ-ын Засгийн газар тус улсын уугуул индианчуудыг хууран мэхэлж, албадан, тэдний амьдралын орчныг цөмийн хаягдал булшлах газар болгон ашиглаж байна. Үүний улмаас тус нутагт хорт хавдрын өвчлөл, нас баралтын түвшин Америкийн бусад газруудаас хамаагүй өндөр байгааг Хятадын тал анхааралдаа авсан. Илтгэгч нар энэ асуудалд илүү анхаарал хандуулж, нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах арга хэмжээ авахыг АНУ-аас хүсэж байна" гэжээ.