Олон улсын импортын экспогийн хэвлэлийн бүртгэл эхэллээ
2022-09-21 14:49:10
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон улсын импортын тав дахь удаагийн яармаг энэ оны 11-р сарын 5-10-ны хооронд Шанхай хотноо болно. Тус арга хэмжээг сурвалжлах хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бүртгэлийг энэ сарын сарын 21-нээс аравдугаар сарын 10 хүртэл хийх юм байна.


Сэтгүүлчид Олон улсын импортын экспогийн www.ciie.org вэб сайт болон гар утасны апп-аараа дамжуулан бүртгүүлж болно. Цар тахлаас урьдчилан сэргийлэх шаардлагыг харгалзан, Олон улсын импортын тавдугаар экспо нь дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчид болон Хятадад суугаа гадаадын сурвалжлагч, Хонконг, Макао, Тайванийн сэтгүүлчдийг урьж байгаа юм байна.