Инфляцыг бууруулахын тулд бодлогын хүүгээ нэмэгдүүлнэ гэв
2022-09-22 10:23:15
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэний дараа, тус сангийн дарга Пауэлл хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Инфляцийн түвшинг хоёр хувьд хүргэж, тогтвортой байдлыг хадгална. Мөн инфляц буурах хүртэл банк бодлогын хүүгээ өсгөж, хүүг үргэлжүүлэн өндөр хэвээр байлгах болно" гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Уламжлалд тулгуурлах үүднээс бодлогоо хугацаанаасаа өмнө зөөлрүүлж болохгүй" гэв.

Пауэлл хэлэхдээ, "АНУ тайвширч болохгүй бөгөөд хүүгийн өсөлтийн хурдыг хэзээ нэгэн цагт удаашруулах нь зүйтэй ч гэсэн Холбооны нөөцийн сан ажлаа дуусгатал дээрх бодлогоо баримтлах болно" гэжээ. Мөн тэрээр энэ үйл явцын улмаас эдийн засаг уналтад хүрэх эсэх, уналт хэр зэрэг хүндрэхийг урьдчилан таамаглах боломжгүй, "Энэ нь цалин хөлс болон инфляцийн дарамт хэр хурдан буурах, хүлээлт тогтвортой байх эсэх, ажиллах хүчний нийлүүлэлтийг  илүү авч чадах эсэхээс хамаарна" гэжээ. Тэрээр инфляцийг хоёр хувьд хүргэх зорилгоо биелүүлэхийн тулд бодлогоо илүү хязгаарлах шаардлагатай болбол, "зөөлөн буух" магадлал бага байх болно, гэхдээ өндөр инфляци нь урт хугацааны өвдөлтийг авчрах болно гэв.