“Арван жилийн замнал” цуврал нэвтрүүлгийн тухай семинар зохиов
2022-09-22 18:42:16
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 22-нд Хятадын Төв радио телевизийн “Арван жилийн замнал” цуврал нэвтрүүлгийн тухай семинар Бээжин хотноо боллоо. ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн арга хэмжээг даргалан, төрийн холбогдох байгууллага нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид болон уран бүтээлчид оролцжээ.

“Арван жилийн замнал” цуврал нэвтрүүлгийг наймдугаар сарын 9-нөөс эхлэн CCTV Мэдээний сувгаар нийт 13 анги цацжээ. Нэвтрүүлэг нь “Хиймэл дагуул + Их өгөгдлийн судалгаа + Мэдээллийн түүх”-ийг уялдуулсан шинэлэг хэлбэрийг ашиглан, сүүлийн арван жилийн Хятадын ололт амжилт, шинэчлэлт хөгжлийг бодитой харуулжээ.

Шэнь Хайшюн хэлэхдээ, тус нэвтрүүлэг нь шинэ хөгжлийн үзэл баримтлалаар ард түмний хичээл зүтгэлийн түүхийг өгүүлж, цаг эриний хөгжил шинэчлэлтийн дүр зургийг дэлгэхийг хичээсэн юм гэжээ.