Дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр болж байна
2022-09-22 19:57:18
Share
Share this with Close
youtube WeChat

Есдүгээр сарын 22-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, дэлхийн хамгийн том хөгжиж буй эдийн засгийн цогцын хувьд Хятад улсын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгүүр юм. Энэ жилийн үйлчилгээний худалдааны үзэсгэлэн яармагийн үед Дэлхийн банкны албаны хүний хэлсэнчлэн, Хятад улс сүүлийн үед илүү нээлттэй байлгах янз бүрийн бодлого хэрэгжүүлж буй нь дэлхийн эдийн засгийн цаашдын хөгжилд хөдөлгөх хүч сэлбэлээ гэжээ.

Жао Лижянь хэлэхдээ, АНУ харин өөрийн орныхоо инфляцыг шийдвэрлэхийн тулд Холбооны нөөцийн сан хүүгээ нэмэгдүүлсний улмаас ам.долларын үнэ огцом өсөн, дэлхийн 36 зүйлийн валютын ханш дор хаяж 1/10-аар уналаа. Ингэснээр олон мянган гэр бүл нэг шөнийн хооронд ядуурч, сэргэлтээр сул дорой байсан дэлхийн эдийн засгийн хувьд авч хэлбэл бүдэрсэн дээр нь нударсан явдал боллоо. Дэлхийн банк энэ талаар АНУ-тай илүү холбоо барихыг хүсэж байна гэжээ.