АНУ-ын биологийн лаборатори цэргийн зориулалттай гэв
2022-09-23 10:46:36
Share
Share this with Close
youtube WeChat

Украин дахь Америкийн биологийн лаборатори цэргийн зориулалттайг няцаагүй нотолсон баримтууд бий гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Константин Косачев хэлэв.

Украинд Америк  биологийн лаборатори байгуулсан асуудлаар Оросын олон нийт, шинжээчид болон Парламентын мөрдөн байцаах хороо янз бүрийн сэжиг таамгийг дэвшүүлж байсан бөгөөд эдгээр туршилтын үйл ажиллагаа нь цэргийн шинж чанартай, хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болох няцаагдашгүй нотолгоо олж авсныг Константин Косачев онцоллоо. АНУ болон холбогдох субьектууд 1972 онд Биологийн зэвсгийн тухай конвенцид гарын үсэг зурсан амлалтаасаа няцсан ноцтой зөрчил гэв.

Өмнө нь ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков хэлэхдээ, "Оросын арми хоёрдугаар сарын 24-нд тарваган тахал, боом, туляреми, холер болон бусад үхлийн аюултай өвчний өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийг яаралтай устгахыг Украины биологийн лабораторийн ажилтнуудад шаардсан тухай баримт бичгийг олсон. Дараа нь энэ тухай цуврал баримт бичгийг олон нийтэд мэдээлсэн" гэв.

Энэ сарын эхээр Женевт болсон Биологийн зэвсгийн тухай конвенцид оролцогч улсуудын албан ёсны зөвлөлдөх уулзалтын үеэр Оросын төлөөлөгчид АНУ-ыг конвенцыг зөрчсөн үйл ажиллагаа явуулсан тухай баримт бичгүүдийг нийтэлж, энэ талаар санаа зовж буйгаа илэрхийлан, оролцогч орнуудын анхаарлыг татсан билээ.