Орост нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж эхэлжээ
2022-09-23 15:17:41
Share
Share this with Close
youtube WeChat

Москвагийн цагаар есдүгээр сарын 23-ны 08:00 цагаас Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд ОХУ-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж эхэлсэн бөгөөд санал асуулга есдүгээр сарын 23-27-ны өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, аюулгүй байдлыг бодолцох үүднээс иргэд 23-26-ны өдрүүдэд гэрээсээ санал өгөх боломжтой бөгөөд 27-нд санал хураах цэгт очиж саналаа өгөх боломжтой. Төлөвлөсөн ёсоор есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд санал асуулгын урьдчилсан дүн гарах юм.

Есдүгээр сарын 20-нд дээрх дөрвөн газар ОХУ-д нэгдэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулна гэдгээ мэдэгджээ.