АНУ-ын хөл гар болохыг хүсэхгүй байна
2022-09-24 12:37:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 22-ны өдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен НҮБ-ын ерөнхий ассамблейн чуулганы үед “Цэнхэр Номхон далайн түнш”  -ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтыг даргалсан юм. Уулзалтын үед тэрээр АНУ нь Номхон далайн бүс нутгийн хөгжлийн төлөө уйгагүй зүтгэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг талаар хамтран ажиллана гэжээ. Энэ нь есдүгээр сарын сүүлчээр Вашингтонд болох “АНУ- Номхон далайн арлын орнуудын анхны дээд хэмжээний уулзалт”-даа бэлтгэл хийж буй явдал хэмээн шинжээчид үзэж байна.

“Цэнхэр Номхон далайн түнш” гэгч нь энэ зургадугаар сард байгуулагдсан бөгөөд зохион байгуулагч гишүүн орон нь АНУ, Их Британи, Австрали, Япон, Шинэ Зеланд, ажиглагч орны хувьд Энэтхэгийг жагсаасан байна. Бүтцийн хувьд уг байгууллага нь “Дөрвөн талт механизм” дээрээс нь “AUKUS”-ийг нэмсэн хувилбар юм. Номхон далайн арлын орнуудтай уур амьсгалын өөрчлөлт, тэнгис дээрх аюулгүй байдал, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа эрчимжүүлнэ гэж байгаа боловч үнэн хэрэгтээ өөр зорилготой юм. PBP-ийн зорилго нь Хятад улс Өмнөд Номхон далайн бүсэд нөлөөлөх хүчин чадлаа нэмсээр байгааг хориглох явдал мөн хэмээн АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна.

PBP-гээр зогсохгүй, он гарснаас хойш АНУ нь Номхон далайн арлын орнуудад гадаад харилцааны үйл ажиллагааг ар араас нь өрнүүлж байгааг хүмүүс анзаарлаа. Тухайлбал: Хоёрдугаар сард Энтони Блинкен Фижи улсад айлчилж, сүүлийн 37 жилийн турш тус улсад айлчилсан АНУ-ын анхны Төрийн нарийн бичгийн дарга болсон бол дөрөвдүгээр сард Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл төлөөлөгчдөө ахлан Соломоны арлуудад айлчилжээ. Мөн  долдугаар сард АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Номхон далайн бүс нутагт хоёр шинэ Элчин сайдын яам ажиллуулахаа зарлалаа. Наймдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Уэнди Шерман Номхон далайн арлын орнуудад айлчилсан зэрэг...

АНУ нь Номхон далайн бүсийн орнуудад нөөцөө оруулж байгаа нь геополитикийн стратегийн өрсөлдөөний үндэс суурь дээр байгуулсан бөгөөд жинхэнэ зорилго нь сөргөлдөх явдал болох нь тодорхой харагдаж байна. Австралийн Лоуи судалгааны хүрээлэнгийн судлаач  Михай Солагийн хэлсэнчлэн,  "Номхон далайн бүс нутгийн удирдагчид геополитикийн өрсөлдөөнд өөрийг нь гар хөл болгон ашиглахыг үзэн яддаг."

Үүний зэрэгцээ АНУ гадаад тусламжийн талаар ерөөсөө аянгын дуу их, борооны дусал бага байдаг тул Номхон далайн бүс нутгийн орнууд АНУ-ын хийсэн амлалтад эргэлзээтэй хандаж байна. Хэрэв Ардчилсан нам 2022 оны завсрын сонгуульд ялагдах эсвэл 2024 онд дахин сонгуульд ялалт байгуулж чадахгүй юм бол Вашингтоны цаг уурын тухай хийсэн амлалт эрс өөрчлөгдөж магадгүй гэдгийг Номхон далайн арлын орнуудын удирдагчид сайн мэдэж байгаа гэж Хавайн их сургуулийн профессор Теренс Уэсли хэлж байлаа.

Яг үнэнийг хэлбэл одоогийн дэлхий нийтэд бодит үйл ажиллагаа л шаардагдаж байна.