Хятадад хөгжлийн ирээдүй бий гэдэгт итгэж явдаг
2022-09-27 08:50:48
Share
Share this with Close
youtube WeChat

Чиранджайя Удумуллаге 2006 онд Шри Ланкаас Хятадад очиж, Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд компьютерийн чиглэлээр суралцсан бөгөөд бакалавр, магистраа энд дүүргэжээ. 16 жилийн турш тэрээр Хятадын эдийн засгийн хурдтай хөгжлийн гэрч болж, мөн "Бүс ба зам" санаачилгын ачаар Шри Ланка, Хятадын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа эрчимсэнийг нүдээрээ үзэж байгаа юм. Тэгвэл Чиранджайя Удумуллаге Хятад улсын тухайд ямар бодол сэтгэгдэлтэй явдаг юм бол?

2022 оны Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармагт хятад хэлээр ус цас шиг ярьдаг Шри-Ланкийн оролцогч олны анхаарлыг ихээр татжээ. Түүний лангуун дээр хүмүүс "Цейлон" цай амталж, Удумуллагетэй хятадаар ярилцан тухалж байлаа.

Бүр багаасаа Удумуллаге Хятадыг маш сонирхож байсан бөгөөд Шри-Ланка-Хятадын найрамдлын нийгэмлэгт ажилладаг аав нь хоёр улсын хооронд байнга зорчдог тул Удумуллаге Хятадын тухай их мэдээлэлтэй болжээ. Энэ нь түүний Хятад руу тэмүүлэх хүслийг улам тэтгэсэн юм. Тэрээр ахлах сургуулиа дүүргээд Хятадад очиж, Бээжингийн Шинжлэх ухаан технологийн их сургуульд бакалавр, магистрт суралцаж төгсөөд Хятадад үлдэх сонголт хийжээ.

"Хүний газар, гүний нутагт байгаа хүн ямагт нэг сэтгэлийн дутуутай байдаг. Гэхдээ энд ирснээс хойш надад тийм зүйл огт тохиолдоогүй. Би аав ээж, найз нөхөддөө Хятадыг хамгийн аюулгүй газар гэж хэлдэг. Би Хятадад хэдийнэ дасчихсан. Эндээс явахыг хүсэхгүй байна" гэв.

Сүүлийн жилүүдэд Хятад, Шри Ланка хоёр талын эдийн засаг худалдааны солилцоо улам нягт болж байна. Удумуллаге ч Хятадын томоохон зах зээлийн цаана бизнесийн боломж байгааг олж харсан. 2017 онд тэрээр Шри Ланкын цай, үнэт эдлэл, кокосын тос зэрэг брэндүүдийг Хятадад борлуулж эхэлсэн бөгөөд Шри Ланкын аялал жуулчлал, соёлын өвөрмөц нөөц баялгийг сурталчлах зорилгоор бизнесийн компани байгуулжээ.

"Хятад улс томоохон зах зээлтэй. Хятадын зах зээл дээр Шри Ланкын хар цай байнга харагддаг. Гэхдээ Шри Ланкын бусад бүтээгдэхүүн харьцангуй бага байдаг тул надад нэг санаа төрсөн. Шри Ланкын хөгжилд экспортын бүтээгдэхүүн илүү чухал. Хэрэв манай бүтээгдэхүүн Хятадын зах зээлд нэвтэрч чадвал өөрийгөө хурдан хөгжүүлэхээр барахгүй хоёр улсын худалдаанд ч ашигтай талууд бий болно".

Шри Ланка бол “Бүс ба Зам” санаачилгыг хамгийн эрт хүлээн авч, нэгдэн орсон анхны орнуудын нэг юм. Удумуллаге хэлэхдээ, "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлснээс хойш, Хятад улс Шри Ланкад дэд бүтцийн бүтээн байгуулалт, амьжиргааг дэмжих хамтын ажиллагааны томоохон төслүүд хийсэн нь тус улсын ард түмэнд бодит үр өгөөж хүртээсэн. "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны бүтээн байгуулалт гүнзгийрэхийн хэрээр Шри-Ланкын бүтээгдэхүүнийг дэлхийн хэмжээнд зарах хүсэл эрмэлзэл ч бодитой зүйл болж байна гэжээ.

"Бүс ба зам" нь зөвхөн Хятадтай хамтран ажиллах гарц биш. Энэ хамтын ажиллагаагаар дамжуулан бид Европын зах зээл, Орос, Африкийн орнуудтай бизнес хийх боломжтой болсон. Тиймээс энэ санаачлагыг гаргасан Хятад улсад талархаж явдаг. Улс орон болгонд маш их тус боллоо" .

Хятадад удаан жил амьдарсан Удумуллаге Хятадын хурдтай хөгжлийг зүрх сэтгэлээрээ мэдэрчээ. Цахим худалдаа, ложистикийн түгээлт, онлайн төлбөр тооцоо... гээд Хятад дахь бизнесээ илүү сайн хөгжүүлэхийн тулд тэрээр эдгээр шинэ загваруудыг хэрхэн сайн ашиглах талаар бодож явна.

Өдгөө Удумуллаге Хятад, Шри Ланкын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны Худалдааны танхимын даргаар ажиллаж, Шри Ланкын аж ахуйн нэгжүүдийн Хятадад ирж эдийн засаг, худалдааны үйл ажиллагаа явуулах орчин бүрдүүлж байна. Ирээдүйд тэрээр Хятадын хөгжлийн чиг хандлагыг сайтар судалж, "Бүс ба зам"-ын хамтын ажиллагааны давуу талыг ашиглан, Шри-Ланка-Хятадын эдийн засаг, худалдаа, мөн өөрийгөө хөгжүүлэх талаар итгэл дүүрэн байна.

"Надад Хятадаас явах хүсэл алга. Миний хамгийн сайхан нас жилүүд энд байгаа. Хятадын хөгжил надад маш таалагдсан. Хятад улс хөгжиж байгаа учраас би ч дагаад хөгжинө, Хятадын зах зээлд миний ирээдүй байна гэдэгт би итгэдэг. Ирээдүйн Хятад улс гарцаагүй бүх талаараа хөгжинө. Хамгийн чухал нь энэ улс бол аюулгүй улс юм” гэжээ.