Туршилтын хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2022-09-27 10:56:09
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс нэг пуужингаар гурван хиймэл дагуул зэрэг хөөргөлөө.


Тайюаний хиймэл дагуул хөөргөх төвөөс энэ сарын 27-ны өдрийн 7:50 минутад "Чанжэн-6" зөөгч пуужинг ашиглан туршилтын 16 А/В болон 17-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ. Хиймэл дагуул тойрог замдаа амжилттай нэвтэрсэн байна. Эдгээр хиймэл дагуулыг геодиз, хот төлөвлөлт болон гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр голлон ашиглах юм байна.


Энэ нь Чанжэн зөөгч пуужингийн 440 дэх нислэг юм.