Күнзийн соёлын наадам болов
2022-09-27 15:03:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 2022 оны Хятадын олон улсын Күнзийн соёлын наадам хийгээд Дэлхийн соёл иргэншлийн Нишаний наймдугаар форум энэ сарын 27-нд Күнзийн төрсөн нутагт Чюй Фүгийн Нишаньд болж, БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга У Вэй-хуа илтгэл тавьж, тус наадмыг нээв.

У Вэй-хуа хэлсэн үгэндээ: "Күнзийн сургаалын харилцаа солилцоо, яриа хэлцэл, уужуу багтаамж хийгээд харилцан суралцах эвсэг зохицонгуй үзэл санаа нь 5000 жилийн Хятадын соёл иргэншлийн үргэлжлэл, уламжлалын дунд идэвхитэй үүрэг гүйцэтгэж, түүнчлэн дэлхийн өөр өөр үндэстнүүдийн харилцаа солилцоо хамтын ажиллагаа, өөр өөр соёл иргэншил хоорондоо харилцан суралцан уялдахад чухал агуулгыг хангав. Улс орон хоорондын, үндэстэн ба үндэстэн хоорондын, соёл иргэншил ба соёл иргэншил хоорондын харилцааг шийдвэрлэхэд харилцаа солилцоо, яриа хэлцэл, уужуу багтаамж хийгээд харилцан суралцах нь хамгийн үндсэн арга хэлбэр бөгөөд энх тайванч хөгжлийг тэргүүнд байранд тавьж, түүхийн их хандлагад зохицон, олон улсын дэглэмийг тогтвортой болгохын тул хичээн чармайж, нийт хүн төрөлхтөний хамтын үнэ цэнийг хөгжүүлэн, хүн төрөлхтөний хувь заяаны нэгдмэл цогцыг бүтээн байгуулахыг урагш ахиулах ёстой юм" гэв.

Энэ удаагийн арга хэмжээ энэ сарын 28-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд дотоод гадаадын 200 гаруй мэргэжилтэн судлаачид нээлтийн ёслолд оролцлоо.





\Уртнасан\