2023 онд Чили улс экспортын шинэ амжилт гаргахыг хүсэж байна
2022-10-11 19:20:13
Share
Share this with Close
youtube WeChat

Интоор бол Латин Америкийн Чили улсын хамгийн алдартай жимсний нэг юм. Ойрын жилүүдэд Хятадад Чилийн интоорын экспортын хэмжээ тасралтгүй нэмэгдэж, Хятад улс нь Чилийн интоорын хамгийн том экспортын зах зээл болоод байна. Жил бүр Чилийн интоорын 90 орчим хувь нь далай тэнгис гатлан, Хятадад экспортлогдож, Хятадын өвлийн зах зээлд хамгийн эрэлттэй импортын жимсний нэг болж, мөн Хятад, Чили хоёр орны иргэдийн сэтгэлийг холбох гүүр болж байна. 

Чилийн нийслэл Сантьягогоос урагшаа хоёр цаг хагасын турш машинаар аялж Чилийн интоорын хамгийн чухал бүс нутгийн нэг Ромеларт хүрдэг. Аравдугаар сард Чилид хавар саатаж, интоор цэцэглэн, интоорын цагаан цэцэгс уул талыг бүрхэн дэлгэрч, хоёр сарын дараа элбэг ургац авна гэдэг нь илт мэдэгдэнэ. Чилийн Хөдөө аж ахуйн сайд Стивен Валензуэла хэлэхдээ, "Чилийн интоорын урга нөхцөл нь өвөрмөц юм. Энд цэвэр усны эх үүсвэр ихтэй, интоор нь Андис нурууны бэлд ихэвчлэн ургадаг, энд 4000 гаруй метрийн өндрөөс урсдаг булгийн устай, нарны тусгал сайн. Интоорын сортуудыг сайжруулсан. Чилийн хөдөө аж ахуйн судалгааны үндэсний хүрээлэнгийн судалгаагаар интоорын тариаланчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд интоорын чанар сайжирч, хатуу харагддаг ч идэхэд амттай байдаг" гэжээ.

Интоор нь Чилийн хамгийн алдартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бөгөөд Латин Америкийн хамгийн чухал экспортын бүтээгдэхүүн юм. Чили, Хятадын хооронд байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр нь Чилийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа интоорыг Хятадын зах зээлд нэвтрэх үүд хаалгыг нээж өгсөн юм. Өнөөдөр Хятад улс Чилийн хөдөө аж ахуйн экспортын хоёр дахь том улс бослон бөгөөд Чилийн интоорын хамгийн том экспортлогч орон болоод байна. Чилийн Хөдөө аж ахуйн сайд Стивен Валензуэла хэлэхдээ, "Чили, Хятадын худалдаа маш чухал болж байна, жилийн худалдааны хэмжээ 20 гаруй тэрбум ам.долларт хүрч байна. Ойрын жилүүдэд хамгийн хурдацтай хөгжиж буй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн бол интоор, нэрс зэрэг байна, үүнд интоор хамгийн чухал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн юм" гэжээ.

Чилийн интоорыг ерөнхийдөө 11-р сарын эхэн эсвэл 12-р сарын дунд үеэс дараа жилийн 3-р сар хүртэл авах боломжтой бөгөөд нийлүүлэлтийн хугацаа нь Хятадын өвлийн зах зээлтэй тохирч байна. Нөгөө талаар Хятадын уламжлалт цагаан сарын бэлтгэл ажил хангах хугацаатай давхцаж, Шинэ Зеланд зэрэг орны интоор Хятадад хараахан нэвтрээгүй байгаа болохоор Чилийн интоор нь Хятадын зах зээлийн оргил үед нэвтэрч байна. Чилийн интоор Хятадад борлуулалт сайтай байгаа нь Чилийн тнтоор тариаланчдад улам их эрч хүч өгч байна. Интоорын фермийн эзэн Жайме Криспи хэлэхдээ, "Олон жилийн турш Хятадын зах зээл Чилид дотоодын интоорын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Хятад руу интоор экспортлох нь бидний орлогыг ихээхэн нэмэгдүүлж, интоорыг үргэлжлүүлэн тариалах урам өгч байна" гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Чилийн интоорын үйлдвэрлэл энэ онд 445 мянган тонноос давж, үүний 90 орчим хувийг Хятадын зах зээлд гаргах төлөвтэй байна. Чилийн жимс экспортлогчдын холбооны тэргүүн Иван Маламбио хэлэхдээ, энэ жил экспортын улирлал амжилттай болно гэдэгт найдаж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Бид энэ жилийн зах зээлийг тэсэн ядан хүлээж байна. Өнгөрсөн жил ложистикийн асуудлаас болж интоор экспортлоход ихээхэн хүндрэл учруулж байсан бол энэ жил бид ложистикийн бүх дамжлагад бэлтгэл хийлээ. Энэ жил өнгөрсөн жилийн хүндэрлийг туулахгүй байх гэж найдаж байна. Интоорын элбэг ургац авна аа" гэжээ.

БНХАУ-аас Чилид суугаа элчин сайд Ню Чинбао хэлэхдээ, Чилийн интоор нь Хятадын хэрэглэгчид болон Чилийн тариаланчдад бодит ашиг тусаа хүртээхээс гадна Хятад, Чили хоёр орныг холбох гүүр болж, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, иргэдийн сэтгэлийг ойртуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, "Хөдөө аж ахуйн худалдаа бол Хятад, Чилийн харилцааны нэг хэсэг бөгөөд тэднийг салгаж, бие биенээсээ хараат бус байж болно гэж хэлэхэд хэцүү.Учир нь хоёр орны харилцаа сайн, хоёр орны улирал нь бие биенээ нөхөж байдаг болохоор интоорын худалдаанд сайн үндэс суурь болдог.Түүнчлэн хоёр улс сайн харилцаатай учраас Хятадын хэрэглэгчид Чилигээс интоор хэрэглэхэд бэлэн байна.Хятадын хэрэглэгчид интоороор дамжуулан Чилийн талаар илүү ихийг мэддэг бол Чилийн хөдөө аж ахуйн салбарт интоор тариалагчид, үйлдвэрлэгчид, экспортлогчид интоороор дамжуулан Хятадын зах зээл болон Хятадын хэрэглэгчдийн талаар илүү ихийг ойлгодог болсон. Бид "Улс хоорондын харилцаа нь ард түмний найрсаг харилцаанд түшиглэдэг" гэж ярьдаг, ард түмэн бие биенээ илүү ойлгодог болсноор хоёр орны харилцааг бэхжүүлэхэд туслах нь гарцаагүй" гэжээ.