Хятадын технологийн хөгжил бусдын нөлөөнөөс болж зогсохгүй нь лавтай
2022-10-11 19:44:11
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 11-ний өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ: Хятадын шинжлэх ухаан технологийн хөгжил дэвшил ямар нэгэн шахалт хязгаарлалтаас болж саатаж зогсохгүй юм гэжээ. 

Сүүлийн үед Америк зэрэг барууны орнууд гинжин хэлхээг тасална хэмээн хөөрөгдөж буй нь Хятадын шинжлэх ухаан, технологийн хөгжилд харш саад учруулж магадгүй хэмээн гаднахын үзэж байгаа гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр ийн хариулжээ. 

Мао Нин: Хятадын нам, засгийн газар шинжлэх ухаан технологийн шинэчлэлийг чухалчлан, инновацыг хөгжлийн гол хөдөлгөх хүч, технологийн бие даасан байдлыг улс орны хөгжлийн стратегийн гол тулгуур болгон үзэж байна. Хятад улс шинийг санаачлагч улс орнуудын эгнээнд орж, шинжлэх ухаан, технологийн дэвшилтэд ололт амжилт байнга гарч, хиймэл оюун ухаан зэрэг шинэ аж үйлдвэр, шинэ загвар эрчтэй хөгжиж байна. Хятадын улсын дэлхийн улс орнуудтай хийж буй хамтарсан судалгаа болон технологийн хамтын ажиллагаа нь хүн төрөлхтний сайн сайхан амьдралд ач тусаа өгч, дэлхий нийтэд тулгамдаад буй сорилт шалгалтыг ялан давахад чухал хувь нэмэр оруулж байна. Шинжлэх ухаан, технологийн шинэчлэл нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үр дүн учраас ямар нэгэн улс орон үүнийг өөртөө хувьчилж болохгүй бөгөөд технологийн давуу талаа ашиглан бусад орны хөгжлийг дарж бүр ч болохгүй. Гинжин хэлхээг таслах нь бусдыг хохироогоод зогсохгүй өөрийн ашиг сонирхлоо ч хохироох болно. Хятад улс үүнийг зөвшөөрөхгүй, үнэхээр тасаллаа гэхэд Хятадын хөгжил үүнээс бол зогсохгүй юм гэдийг би онцолмоор байна гэжээ.