Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярын мэнд хүргэв
2022-10-11 19:49:11
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 11-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар Хятад, Герман дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн баярт тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээлээ. 

Ши Жиньпин хэлэхдээ: Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Хятад, Герман хоёр улс харилцан хүндэтгэж, харилцан ашигтай хамтаар хожих зарчмаар хоёр орны харилцаагаа хөгжүүлж, дэлхийн эх тайван болон хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсаар иржээ. Би Хятад, Германы харилцаг чухалчлан үзэж, эрхэм ерөнхийлөгчтэй хамтаар хоёр орны хооронд дипломат харилцаа байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Хятад, Германы иж бүрэн стратегийн түншийн харилцааг шинэ шатанд гаргаж, хоёр улс, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхийг хүсэж байна гэлээ. 

Франк-Вальтер Штайнмайер хэлэхдээ: 50 жилийн турш Герман, Хятадын харилцаа олон салбарт гүнзгийрч, хоёр орны харилцаа болон хоёр ард түмний сайн сайхан амьдралд хувь нэмэр оруулав. Хятад улс Германы худалдааны хамгийн том түнш байж, Герман, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь хоёр талын ашиг сонирхолд нийцэж байдаг. Хоёр орны хоорондын хамтын ажиллагаа илүү эрчтэй хөгжлийг хүсэн ерөөе гэжээ.