Хятад ЕХ-ны хамтын ажиллагаа асар их ирээдүйтэй
2022-10-12 17:07:34
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Германы канцлер Олаф Шольц даяарчлалыг дэмжихээ маш тодорхой илэрхийлсэн бөгөөд "Хятад тэргүүт олон оронтой худалдаа хийх нь маш зөв, харин хориг, битүүмжлэл үүсгэх нь буруу юм" гэжээ. Европын холбооны статустай компаниуд Хятад улсаас зайгаа барих тухай ерөөс бодолцох хэрэггүйгээр барахгүй ЕХ БНХАУ-тай ажил хэрэгч байдлаар харилцаагаа үргэлжлүүлэх ёстой гэж Европын комиссын Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис үзэж байна.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 12-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр үүнтэй холбогдуулан хэлэхдээ, "БНХАУ Европын холбооны хамтын ажиллагаа нь иргэд, олон нийтийн бат бүх үндэс суурьтай бөгөөд өргөн нийтлэг ашиг сонирхол, стратегийн ижил төстэй шаардлагад тулгуурласан учраас асар их хэтийн төлөвтэй. Хятад улс ЕХ-ны энэхүү байр суурийг сайшааж байна" гэжээ.

Тэрээр цааш нь, ЕХ-той хамтран олон салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлж, хоёр талын ард иргэдэд бодит үр өгөөж өгөхөд Хятад улс бэлэн байна гэжээ.