14 гишүүн орныг шинээр сонгов
2022-10-12 09:59:14
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулганы өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар Хүний эрхийн зөвлөлийн гишүүний бүрэн эрхийн хугацаа нь энэ оны эцсээр дуусгавар болох гэж буй орнуудыг сольж  14 гишүүн орныг шинээр сонгожээ. Шинэ гишүүн орнууд 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа орох аж.

Шинээр сонгогдсон 14 гишүүн оронд Африкаас Алжир, Марокко, Өмнөд Африк, Судан, Ази Номхон далайн бүсээс  Бангладеш, Киргиз, Мальдив, Вьетнам, Зүүн Европоос Гүрж, Румын, Латин Америк, Карибын тэнгисийн бүсээс Чили, Коста Рика. Баруун Европ жич бусад бүс нутгийн  Бельги, Герман зэрэг орнууд сонгогджээ. 

Төв байр нь Швейцарын Женев хотод байрладаг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл нийт 47 суудалтай бөгөөд үүнд Ази Номхон далайн бүс нутаг, Африкийн бүс нутаг тус бүр 13 суудал, Латин Америк, Карибын тэнгисийн бүс нутгаас 8 суудал, Зүүн Европын бүс 6 суудал, Баруун Европ ба бусад бүс нутаг 7 суудал зээлж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүр Хүний эрхийн зөвлөлийн гишүүдийн гуравны нэг хувь орчмыг дахин сонгодог бөгөөд гишүүд нь гурван жилийн хугацаатай ажиллаж, нэг удаа улиран сонгогдох боломжтой байдаг байна.