2023 онд дэлхийн эдийн засаг хэдэн хувийн өсөлттэй байх вэ?
2022-10-12 10:39:29
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хурд өмнө нь тохиолдож байгаагүй их хэмжээгээр суларч, инфляц сүүлийн хэдэн арван жилийн хугацаан дахь хамгийн дээд цэгт хүрээд байгаа зэргээс шалтгаалан 2022 оны дэлхийн эдийн засгийн өсөлт 3.2 хувь, ирэх жил буюу 2023 онд 2.7 хувьтай байхаар төсөөлж байна. Энэ бол 2001 оноос хойш өсөлтийн хурдаа хамгийн ихээр алдсан тохиолдол боллоо гэж Олон улсын валютын сангаас мэдэгдлээ.

Түүнчлэн 2022 онд дэлхийн хэмжээнд инфляцын түвшин 8.8 хувьд хүрч, 2023 онд дахин 6.5 хувь болтлоо буурах бол 2024 онд 4.1 хувьтай байх тухай урьдчилсан прогнозыг тус байгууллагаас хийжээ.

Д.Хүчитбаатар