Үйлчилгээний Худалдаа өсөлтөө хадгалав
2022-10-12 15:08:54
Share
Share this with Close
youtube WeChat

Оны эхний найман сард Хятад  улсын үйлчилгээний худалдаа тогтвортой өсөлтөө хэвээр хадгалж, экспорт импортын нийт хэмжээ 3 их наяд 937 тэрбум 560 сая  юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.4 хувиар өссөн  үзүүлэлт хэмээн Хятадын худалдааны яамнаас 12-нд мэдээллээ. Тус салбарын экспорт 1908 тэрбум 240 сая юаньд хүрч, 23.1 хувиар нэмэгдсэн бол импорт 2029.32 тэрбум юаньд хүрч, 17.9 хувиар өсжээ. 8-р сард Хятадын  үйлчилгээний худалдааны  импорт экспортын нийт хэмжээ 543 тэрбум 790 сая юаньд хүрсэн нь  өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.6 хувиар  өссөн үзүүлэлт юм.

Мөн хугацаанд мэдлэг чадвар шингэсэн үйлчилгээний импорт экспортын хэмжээ 1 их наяд 643 тэрбум 270 сая юаньд хүрч 11.4 хувиар нэмэгдсэн байна. Түүнчлэн оюуны өмчийн эрхийн ашиглалтын төлбөр, харилцаа холбооны компьютер, мэдээллийн үйлчилгээний экспорт харьцангуй түргэн буюу тус бүр 24 болон 18.4 хувиар нэмэгдсэн аж.