Хятад улс эдийн засаг худалдааны асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцнэ
2022-10-13 19:28:16
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Сангийн сайд Жанет Луиза Йеллен 12-ны өдөр "АНУ Хятадыг худалдааг "зэвсэгжүүлэх"-ээс сэргийлэх ёстой" гэж хэлсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 13-ны өдөр хэлэхдээ, Хятад улс эдийн засаг, худалдааны асуудлыг улстөржүүлж, зэвсэглэхийг байнга эсэргүүцсээр ирсэн юм.

Тэрээр хэлэхдээ,"Бид дэлхийн худалдааг чөлөөтэй байлгах, хөнгөвчлөх, дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг тогтвортой байлгахын тулд хичээн ажилласаар байна. Зарим улс орны нэг талт үзэл, худалдааны ивээх үзлээс болж олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд саад учруулж байна."

Өнөөгийн нөхцөл байдалд холбогдох талууд нэг талт үзэл, ивээх үзлээсээ татгалзаж, олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран аж үйлдвэр, нийлүүлэлтийн хэлхээний аюулгүй, тогтвортой байдлыг баталгаажуулж, дэлхийн эдийн засгийн тогтолцоо, дүрэм, үндэс суурийг хамтдаа сахин хамгаалж, дэлхийн эдийн засгийн хөгжлийг сэргээн хөгжүүлэхийн тулд хүчин чармайлт гаргах ёстой гэж Мао Нин онцолжээ.