Орос Украин харилцан мэдэгдэл хийсээр
2022-10-13 11:03:57
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яам Купянск, Харьков, Луганск дахь Украины армийн дайралтыг няцааж олон хэсэгт цохилт өгсөн хэмээн энэ сарын 12-ны өдөр мэдээлэв. Харин Украины тал Бериславын таван сууринд хяналтаа сэргээж, Оросын армид цохилт өгсөн хэмээн хариу мэдэгдсэн юм.

Оросын Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсанаар, "Купянск руу чиглэсэн Украины армийн довтолгоог няцааж, Оросын армийн хамгаалалтын шугамыг сэргээлээ. Харьков, Луганск хотноо Украины дайралтыг амжилттай хориглов. Андреевка чиглэлд Оросын арми Херсон руу давшиж буй Украины армид цохилт өгч, Лиман, Криворог чиглэлд Украины цэргийн хэд хэдэн объектыг цохисон" гэжээ.

Украины төрийн мэдээний агентлагийн энэ сарын 12-ны мэдээнд, "Украины арми Бериславын Нова Василевка, Нова Каменка, Червона зэрэг таван сууринг дахин хяналтдаа авсан бөгөөд эдгээр газрын гол дэд бүтцүүдийг хамгаалалтдаа авлаа. Өнгөрсөн 24 цагийн дотор Украины арми Берислав, Николаев дахь Оросын цэрэг армид цохилт өгсөн" гэжээ.