Зэрлэг амьтад 70 орчим хувиар хорогджээ
2022-10-13 15:51:35
Share
Share this with Close
youtube WeChat

Ойн талбайн хомсдол, далай тэнгисийн бохирдлоос шалтгаалан сүүлийн 50 жилийн хугацаанд дэлхийн зэрлэг ан амьтны тоо толгой 70 орчим хувиар хорогдсон тухай Дэлхийн байгаль хамгаалах сангийн тайланд дурджээ. Уг тайланг энэ сарын 12-нд нийтэлсэн юм.
Тус тайланд хөхтөн амьтан, шувууд, хоёр нутагтан, хэвлээр явагчид, загас зэрэг 32 мянган төрлийн амьтны аймгийг багтаасан судалгааг хавсаргажээ. Үүнд дурдсанаар, амьтны аймгийн төрөл зүйлээр баялаг Карибын тэнгис, Латин Америк зэрэг бүс нутагт ч гэсэн 1970 оноос хойш амьтны тоо толгой  94 хувиар буурсан байна. Түүнчлэн амьдрах орчны хувьд, цэнгэг усны амьтны төрөл зүйл сүүлийн 50-аад жилд  83 хувиар хорогджээ.