Есдүгээр сард CPI 2.8 хувиар өсөв
2022-10-14 19:47:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-ний өдөр Хятадын Үндэсний статистикийн газрын мэдээлснээр, 9-р сард Хятадын оршин суугчдын хэрэглээний үнийн индекс ноднин жилийн мөн үеийнхээс 2.8 хувиар, өмнөх сараас 0.3 нэгжээр өссөн байна.

Статистик мэдээллээс харахад есдүгээр сард хүнсний бүтээгдэхүүний үнэ ноднин жилийн мөн үеийнхээс 8.8 хувиар өссөн нь өмнөх сараас 2.7 нэгжээр өндөр байв. Хүнсний бүтээгдэхүүнд гахайн махны үнэ 36 хувиар буюу өмнөх сарынхаас 13.6 нэгжээр өссөн бол шинэ соргог жимс, хүнсний ногооны үнэ 17.8, 12.1 хувиар тус тус өсжээ.

Есдүгээр сард хүнсний бус барааны үнэ өмнөх жилийн мөн үеийнхээс 1.5 хувиар өсч, өсөлтийн хэмжээ нь өмнөх сараас 0.2 нэгжээр буурсан байна.