Хятад улс хөгжиж буй орнуудад технологийн тусламж үзүүлж байна
2022-10-14 18:53:50
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан "Жульетта" хар салхи Төв болон Өмнөд Америкийн хэд хэдэн улсыг дайрчээ. Хятад улс зайнаас тандан судлах хиймэл дагуулыг нэн даруй ашиглан орон нутгийн үерийн гамшгаас авран туслахад сансрын техникийн дэмжлэг үзүүлэв. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 14-ний өдөр холбогдох асуултад хариулахдаа, Хятадын шинжлэх ухаан технологийн дэвшил нь нээлттэй, хүртээмжтэй, харилцан ашигтай, хуваалцах зарчмыг баримталж, өөрийн ард түмэнд төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт ашигтай байх болно гэжээ.

Мао Нин хэлэхдээ, Хятад улс хөгжиж буй орнуудад шинжлэх ухаан, технологийн аргаар гамшгийг бууруулах, аврах ажилд анх удаа тусламж үзүүлж байгаа явдал биш юм. 2007 онд Хятад улс сансар болон томоохон гамшгийн тухай олон улсын дүрмийн байгууллагад нэгдэн орсон бөгөөд түүнээс хойш дэлхийн гамшгийг хянах, гамшгийг бууруулах, авран туслах ажилд идэвхтэй оролцож байна. Хятадын Фэн Юнь цаг уурын хиймэл дагуулын мэдээллийн алба 124 улс орон, бүс нутгийг хамарсан бөгөөд Филиппин, Мозамбик зэрэг 40 гаруй оронд сансрын технологи зэрэг яаралтай тусламжийн үйлчилгээг 70 орчим удаа үзүүлжээ.