Нефтийн үнийн өсөлт хямралыг дэврээж байна
2022-10-14 10:50:54
Share
Share this with Close
youtube WeChat

Инфляцийн дарамт, зээлийн хүүгээс улбаатай нефтийн үнийн өсөлт нь дэлхийн эдийн засагт маш сөргөөр нөлөөлнө гэж Олон улсын эрчим хүчний агентлагаас энэ сарын 13-нд нийтэлсэн "Газрын тосны зах зээлийн тайлан"-д онцолжээ. Тэрчлэн, эдийн засгийн хямрал үргэлжлэн тэлж, “ОПЕК+” олборлолтоо бууруулах төлөвлөгөө боловсруулсны улмаас нефтийн үнэ өсөж, дэлхийн хэмжээнд нефтийн эргэлт удааширлаа гэжээ.

Тус мэдэгдэлд тэмдэглэхдээ, “ОПЕК+” газрын тосны нийлүүлэлтээ их хэмжээгээр бууруулсан нь дэлхийн эрчим хүчний аюулгүй байдлын эрсдэлийг нэмэгдүүлсэн хэмээн онцлов.
Олон улсын эрчим хүчний агентлагийн энэхүү мэдэгдэл нь тус байгууллагын гишүүн орнууд  болон ОПЕК-ийн гишүүн орнуудын хоорондох  асар их санал зөрөлдөөний илрэл боллоо. Ийм нөхцөл байдал нь олон улсын нефтийн зах зээлийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлнө хэмээн шинжээчид үзэж байна.