Буухиа шуудангийн салбарт ногоон хөгжлийн стандартыг мөрдүүлж байна
2022-10-14 15:26:42
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 14-ний өдөр Үндэсний шуудангийн газар 2022 оны дөрөвдүгээр улирлын ээлжит хэвлэлийн бага хурлаа хийлгэж, буухиа шуудангийн салбарын ногоон хөгжлийн  төслийн хэрэгжилтийн явцыг танилцууллаа.

Есдүгээр сарын сүүлчийн байдлаар, баглаа боодлын материал, савлагааны үйл явцын  90 хувь нь ногоон хөгжлийн стандартыг хангасан байна. Тухайлбал, 9.78 сая буухиа шуудангийн хайрцгийг дахин ашиглах боломжтой материалаар зах зээлд нийлүүлж, дахин  боловсруулах 122 мянган төхөөрөмжийг суурилуулжээ. 640 сая хайрцгийг дахин боловсруулж ашигласан бөгөөд буухиа шуудангийн ногоон хөгжлийн төсөл үр дүнд хүрсээр байгаа юм.