Лэнхү нуурын одон орны ажиглалтын орчныг хамгаалах хууль батлагдсан нь агаар тэнгэрийн орчныг хянах чиглэлээрх Хятад улсын анхны хууль тогтоомж боллоо.
БНХАУ-ын Хөхнуур мужийн Хайшигийн Монгол-Төвөдийн өөртөө засах жөүгийн Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооноос мэдэгдэл гаргаж, тухайн мужийн ардын төлөөлөгчдийн тусгай хуралдаанаар дээрх жөүгийн нутаг дахь Лэнхү нуурын одон орны ажиглалтын орчныг хамгаалах хуулийг хянан баталсан байна.
22 заалттай уг хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжих юм. Хуулийн тайлбарт голчлон хууль тогтоох зорилго, үндэслэл, бүс нутгийн хуваарилалт, хамрах хүрээ, судалгааны төхөөрөмжийн удирдлага, нэгжийн үүрэг чадавхи, хуулийн хариуцлага, торгууль зэрэг агуулгыг хамарсан байна. Ингэхдээ тус нутаг дахь одон орны ажиглалтын орчны бүсийг шөнийн хамгааллын болон завсрын бүс гэж ангилан, шөнөөр хийгддэг оптик ажиглалтын орчныг хамгаалахыг зорьжээ.
Уг хуулиар Лэнхү нуурын одон орны ажиглалтын орчны шөнийн хамгааллын гол бүсэд туяаны эх үүсвэрийн төрлүүдээр үүсгэгдэх гэрэлтүүлгийг хатуу хянаж, шөнийн гэрэлтүүлгийн төхөөрөмжийн цацрагийн чиглэл нь хэвтээ шугамаас 30 градусаас доогуур байх ёстой бөгөөд орон нутгийн одон орны ажиглалтын орчинд нөлөөлөхүйц төсөл төлөвлөх, барих, энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг эрс хориглоно гэжээ.