"Дэлхийн хүнсний өдөр-2022" арга хэмжээ болж байна
2022-10-15 11:16:49
Share
Share this with Close
youtube WeChat

Жил бүрийн аравдугаар сарын 16-ны өдрийг "Дэлхийн хүнсний өдөр" болгон тэмдэглэдэг. Оройн нутгийн цагаар аравдугаар сарын 14-нд, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 2022 оны "Дэлхийн хүнсний өдөр"-ийн арга хэмжээг Италийн нийслэл Ром хотноо албан ёсоор эхлүүлэв. Энэ жилийн ээлжит арга хэмжээ "Хэнийг ч орхихгүй. Илүү сайн үйлдвэрлэл, илүү сайн хооллолт, илүү сайн орчин, илүү сайн амьдралын төлөө" уриан дор зохиогдож байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Чю Дүн-Юй нар үг хэлж, олон улсын хамтын нийгэмлэгт хандан өлсгөлөн, дээжээлийн дутагдалтай бүх талаар тэмцэхийг уриалсан байна. НҮБ-ын ХХААБ-ын тоо баримтаас үзвэл, 2021 онд байгалийн болон хүмүүсийн оролцоотой гамшиг, цар тахал, олон улсын мөргөлдөөн даамжирсны улмаас дэлхий дахинд өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийн тоо 828 саяд хүрч, 3.1 тэрбум хүн эрүүл хооллож чадахгүй байна.

Эх сурвалжаас үзвэл, 2022 оны "Дэлхийн хүнсний өдөр" арга хэмжээний үеэр зургийн үзэсгэлн, дэлхийн хүсний форум, залуучуудын дэлхийн хүнсний өдөрлөг зэрэг арга хэмжээг зохиох юм.

Н.Пүрэвжав