Туркийн Бартен уурхайн дэлбэрэлтээс болж 25 хүн нас барав
2022-10-15 10:48:25
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар аравдугаар сарын 15-нд Туркийн Эрүүл мэндийн яам мэдэгдэл нийтэлж, Бартен мужид болсод уурхайн дэлбэрэлтийн улмаас 25 хүн нас барж, 11 хүн эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байна гэжээ. Эх сурвалжаас үзвэл, уурхайд мөн олон хүн гацсан байгаа аж. Авран туслах, гал унтраах, эмнэлгийн албан хаагчид газар дээр нь хүрэлцэн очиж, авран туслах ажиллагаа үргэлжилсээр байна.

Туркийн Эрчим хүч, байгалийн нөөцийн сайд Фатих Денмез хэлэхдээ, урьдчилсан дүгнэлтээр уурхайн ослын шалтгаан нь хийн хоолой дэлбэрсэнтэй холбоотой байж магадгүй гэжээ.

Өмнө нь Бартен мужийн захиргаанаас мэдэгдэхдээ, дэлбэрэлт мөн өдрийн 18:45 цагт газраас 300 метрийн гүнд болсон байна. Осол гарсан уурхай нь Туркийн үндэсний нүүрсний компанийн мэдэлд байна гэжээ.

Н.Пүрэвжав