Ши Жиньпин баяр хүргэв
2022-10-15 21:01:51
Share
Share this with Close
youtube WeChat

10-р сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Ратиф Рашидтай утсаар ярьж, Иракийн ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэв.

Ши Жиньпин хэлэхдээ, Хятад Ирак хоёр орон уламжлалт найрамдалт харилцаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны улс төрийн харилцан итгэлцэл улам бүр бэхжиж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй ахиж байна. Миний бие Хятад, Иракийн харилцааны хөгжлийг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд ерөнхийлөгч тантай хамтаар Хятад, Иракийн стратегийн түншлэлийн харилцаанд шинэ ахиц гарган, хоёр орон, хоёр ард түмэнд үр өгөөжийг нь хүртээхэд бэлэн байна гэжээ.