ХКН-ын XX их хурал Бээжин хотноо нээгдэв
2022-10-16 17:15:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын эрх баригч нам болох ХКН-ын XX их хурал өнөөдөр буюу 16-ний үдээс өмнө Бээжингийн Ардын хурлын ордонд нээгдэв. Ши Жиньпин ХКН-ын 19-р сонгуулийн төв хорооны нэрийн өмнөөс хуралд илтгэл тавив. 

Илтгэлдээ тэрээр өнгөрсөн таван жилийн ажлын амжилт болон XVIII их хурлаас хойших 10 жилийн өөрчлөлтийг нэгтгэн дүгнэж, шинэ эрин үеийн ХКН-ын эрхэм зорилтыг тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл, одооноос эхлэн ХКН-ын гол үүрэг бол улс орныхоо олон үндэстний ард олныг дайчлан орчин үеийн хүчирхэг социалист улс орныг бүх талаар байгуулах, хоёр дахь зуун жилийн зорилгоо биелүүлэх, Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх явдал юм гэжээ. 

ХКН Хятадын хөгжлийн хос зуун жилийн зорилт дэвшүүлсэн. Дундаж чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах эхний зуун жилийн зорилтыг ноднин жил буюу ХКН байгуулагдсаны 100 жилийн ойгоороо биелүүлсэн. Илтгэлд энэ зууны дунд үе буюу БНХАУ байгуулагдсаны 100 жилийн ойн үеэр орчин үеийн социалист хүчирхэг гүрнийг байгуулах хоёр дахь зуун жилийн зорилтын талаар макро хэтийн төлөв болон тодорхой байршуулалт хийв. Илтгэлд дурдахдаа, Ирэх таван жил бол орчин үеийн социалист улс орныг бүх талаар байгуулах ажлыг эхлүүлэх чухал үе байх болно гэжээ. 

XX хурлын 2300 гаруй намын болон тусгай төлөөлөгчид хурлын нээлтэд оролцож, намын бус нөхөд болон холбогдох хүмүүс хуралд ажиглагчаар оролцов. 

ХКН-ын XX хурал аравдугаар сарын 16-22-ныг хүртэл үргэлжилж, 19-р сонгуулийн Төв хорооны ажлын тайланг сонсож, хэлэлцэж, 19-р сонгуулийн Төвийн сахилга батыг шалгах хорооны ажлын тайланг хянан хэлэлцэж, нэмэлт өөрчлөлт оруулсан "ХКН-ын дүрэм"-ийг батлах, хорьдугаар сонгуулийн Төв хороо болон Төвийн сахилга батыг шалгах хороог сонгох болно. 

101 жилийн түүхт ХКН нь БНХАУ байгуулагдсанаас өнөөг хүртэл 73 жилийн турш төрийн эрх барьж байна. ХКН-ын төлөөлөгчдийн хурал болон хурлаар сонгосон Намын төв хороо нь ХКН-ын удирдах дээд байгууллага юм. ХКН-ын төлөөлөгчдийн их хурал нь таван жил тутамд нэг болдог. 

Н.Пүрэвжав