Себастьян Лекорню: Украины 2000 цэрэг Францад цэргийн сургалтад хамрагдана
2022-10-16 10:31:33
Share
Share this with Close
youtube WeChat

Аравдугаар сарын 15-нд Францын Батлан хамгаалахын сайд Себастьян Лекорню хэлэхдээ, "Украины 2000 орчим цэрэг Францад цэргийн сургалтад хамрагдах бөгөөд сургалт хэдэн долоо хоног үргэлжлэх болно. Тус сургалтын хөтөлбөр нь Европын Холбоо Украины 15 мянган цэргийг сургалтад хамруулах төлөвлөгөөний нэг хэсэг юм" гэжээ.

Себастьян Лекорню: Франц ойрын хоёр сарын дотор "Sidewinder" агаарын довтолгооноос хамгаалах системийг Украинд нэвтрүүлэх болно. Франц улс мөн Украинд "газраас газар" ангиллын пуужин нийлүүлэх шаардлагатай эсэх асуудлаар судалж байна. Түүнчлэн Франц улс 100 сая еврогийн сан байгуулж, Украин эдгээр мөнгөөр Францын аж ахуйн нэгжүүдээс бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжтой гэж мэдэгджээ.

Н.Пүрэвжав